Categories
гадаад мэдээ

Натан Лод улс төрийн орогнол олгожээ

-ТОВЧХОН-

Их Британийн эрх баригчид Хонконг дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг удирдагчдын нэг байсан Натан Лод улс төрийн орогнол олгожээ. Хятадын эрх баригчид өнгөрсөн онд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Хонконгчууд уг хуулийг эсэргүүцэн жагсаал өрнүүлж байв. Тэдний нэг нь Натан Лод агаад тэрээр өнгөрсөн долдугаар сард Лондон рүү дүрвэсэн юм байна.

l l l

Жо Байдены засаг захиргаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын тал хөндлөнгөөс оролцсон, хакерын халдлага хийснийх нь хариу болгон тус улсын дипломатчдыг хөөн гаргаж, шинээр хориг тавих боломжийг судалж байгаа талаар Блүүмбэрг агентлаг мэдээлсэн. Хэрэв АНУ-ын зүгээс ийм алхам хийвэл Оросын тал хариу барих болно гэж Оросын Холбооны зөвлөлийн гишүүн В.Жабаров мэдэгджээ. Тэрбээр “Бид АНУ-ын зүүгээс ийм алхам хийхийг тэвчихгүй. Ингэсэн тохиолдолд олон улсын жишгээр хариу арга хэмжээг авах болно” гэж мэдэгджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *