Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Занданшатар: Энэ хаврын чуулган ардчилал, хүний эрхийн чуулган байна

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын чуулганыг 75-аас доошгүй хоног хуралдуулдаг болсонтой холбоотойгоор УИХ-ын хаврын чуулган ийн өнөөдөр нээлтээ хийж буй юм.

Хаврын чуулганаар нийт 50 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн. Чуулганы нээлтээр Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа өргөх талаар мэдээлэл байгаа ч албан ёсны мэдээлэл гараагүй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж үг хэлж байна. Тэрбээр “Монгол Улсын нэг ч иргэн хилсээр хэлмэгдэх ёсгүй. Хонгилын гэх эзэнтэй шүүхийг нураах гэж Шүүхийн тухай хуулийг шинэчилсэн. Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл энэ хавар нээлттэй хуралдаанаа зохион байгуулахыг хүсье. Энэ хаврын чуулганы Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, эрхзүйн хувьсгалыг хийхэд онцгой ач холбогдолтлй байх болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс нь ардчилал, хүний эрхийг баталгаажуулах явдал байсан. Ийм учраас эрхзүйн хувьсгалын үндсэн зорилго нь хүний эрхийг дээдэлсэн эрхзүйт төрийг төлөвшүүлэх явдал юм. Энэ хаврын чуулган ардчилал, хүний эрхийн чуулган байна

Иргэндээ эрүү шүүлт тулгасан бусармаг үйлдэл дахин хэзээ ч гарах ёсгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *