Categories
мэдээ нийгэм

Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багт өчигдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, Ханх сумын төвөөс баруун урд зүгт 31 км-ын зайд байрлах Хачим гэдэг газарт гуравдугаар сарын 8-ны 11:36 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар хүлээн авсан байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн боловч хохирол учраагүй гэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *