Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Атар” талхыг анх зохиосон А.Бямбасүрэнг өнөөдөр (2021.03.04) “Алтангадас” одонгоор шагналаа.
Амтат “Атар” талхыг одоогоос 30-аад жилийн өмнө А.Бямбасүрэн өөрийн ур ухаан, эрдэм мэдлэг, авьяас чадвар, олон удаагийн туршилт, оролдлого, хүчин чармайлтаа дайчлан, элдэв төрлийн хольцгүй анхлан зохиож, ард түмэндээ танилцуулж байжээ.
Тэрбээр ЗХУ-д хүнсний технологич мэргэжлээр суралцаж ирсэн даруйдаа дөнгөж шинээр байгуулагдаад байсан “Талх чихэр” компанид 23-хан насандаа ажилд орсон байна. Түүнийг сургуулиа төгсөж ирэхэд хоёрхон төрлийн талх байжээ.
А.Бямбасүрэн “Атар” талх гаргахын тулд бүтэн нэг жилийн турш туршилт хийсэн бөгөөд 24 насандаа “Атар” талхыг гаргасан түүнийг хагас сарын цалингаар шагнаж байсан гэдэг.