Categories
гадаад мэдээ

Оросын тамирчин 40 тоннын жинтэй нисэх онгоцыг чирч дээд амжилт тогтоожээ

Санкт-Петербургийн экстрим тамирчин Денис Вовк Airbus A319 онгоцыг чирч, Дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бичигдлээ. Тэрээр дахин дэлхийн шинэ дээд амжилт тогтоохоор бэлтгэлдээ оржээ. Энэ удаад “Сапсан” цахилгаан галт тэрэг чирэх төлөвлөгөө тавьсан байна. Оросын атлетик тамирчин Денис Вовк 40 тоннын жинтэй Airbus A319 нисэх онгоцыг олсоор татаж трек-пулийн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо.

Уг спортын төрөл нь тусгай олсоор төрөл бүрийн тээврийн хэрэгсэл татаж чирдэг хүчний төрөл юм. Дээд амжилтыг албан ёсоор Петербургийн Пулково нисэх буудалд бүртгэн баримтжуулжээ. Вовк тусгайлан бэлдсэн хэвтээ шатанд тулж 52 секундийн дотор нисэх онгоцыг 4,32 метр зайд чирж чадсан юм. Энэ зай нь Гиннесийн номд бичигдэхэд бүрэн хангалттай байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *