Categories
мэдээ спорт

Саид Моллаей хэсгийн аваргын төлөө барилдана

Саид Моллаей-н зурган илэрц

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Тел Авивын Гранд Сламын хоёр дахь өдрийн барилдаанууд өнөөдөр /2021.02.19/ явагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцож буй Саид Моллаей эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо Азарбайжаны Зелим Цкаевыг иппон үнэлгээгээр яллаа. Тэрбээр гуравдугаар тойрогтоо Италийн Антонио Испоситотой барилдах болно.

-81 кг-ийн жинд Саид Моллаейтай ширүүхэн өрсөлдөөн үзүүлнэ гэж байсан Израилийн Саки Муги хоёрдугаар тойрогтоо Бельгийн Сами Чучид ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ. Мөн Гүржийн алдарт бөх Лука Майсурадзе Германы Александр Вицерзакт ялагдаж, хасагдаад байсан. Тел Авивын Гранд Сламд зодоглож буй Саид Моллаей Италийн Антони Испоситог ялж, В хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хэсгийн аваргын төлөө Германы Доминик Ресселтай барилдах болно.

Саид Моллаей, Доминик Рессел нар хамгийн сүүлд 2018 оны Санкт Петербургийн мастерсын тэмцээнд учраа таарч, тухайн үед Моллаей ялж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *