Categories
мэдээ нийгэм

“Монгол шир” компаниас голомтлон гарсан халдварын тоо 140 болжээ

“Монгол шир” компаниас голомтлон гарсан халдварын тоо 140-д хүрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Үүнд 20 гаруй ажилтны гэр бүлийн, найз нөхдийн гээд ойрын хавьтлууд орж байгаа аж. Мөн “Цахиур төмөр” ХК-д халдварын тархалт их байгаа бол өчигдрийн байдлаар 16-р хороололд буюу БЗД-ийн 36-р байрт бүртгэгдсэн голомт идэвхтэй байна.

Хоёрдугаар сарын 16-ны өдөр 38409 хүнд шинжилгээ хийснээс 28 хүнээс коронавирус илэрсэн. Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас 27, “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр нэг хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр нийт 27 хүнээс халдвар илэрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *