Нийслэл хотод гурав дахь удаагийн хатуу хөл хорионы дэглэм өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж байна.
Улаанбаатарын хотын иргэд хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэмийг ёсчлон баримтлах шаардлагатай юм. Тухайлбал, гэрийнхээ хамгийн ойр байрлах хүнсний дэлгүүрээс хэрэгцээт зүйлсээ авах, эмнэлгийн яаралтай тусламж авах, эмийн сан орох, зөөврийн ус, түлш авах болон коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарах боломжгүй. Гудамж талбайн хяналт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид тээврийн хэрэгслээр болон явганаар хяналт тавин ажиллана.
Түүнчлэн энэ хугацаанд
- Нийслэлд өргөтгөсөн хүрээний тандалт хийх зорилгоор Нэг өрх-Нэг шинжилгээ, нэг хаалга- нэг шинжилгээг зохон байгуулна
- Үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын ажилтнуудын 15 хүртэл хувь нь хувийн автомашинтайгаа ажтлдаа явж болно. Төр захиргааны байгууллагын ажилтнууд тусгай үйлчилгээний автобус зорчино Иргэд зорчихгүй.
- Яаралтай эмнэлгийн тусламж авах гэж байгаа болон гачигдал гарсан иргэдийг хувийн автомашинтай зорчихыг зөвшөөрнө.
- 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллйг өгнө.
- ТҮК болон орон сууц, нийтийн үйлчилгээний газрын ажилчид шинийн 2-нийг хүртэл байгууллага дээрээ 72 цагаар ажиллана.
- Хүндэтгэн үзэх шалтгаанаар хувийн машинтайгаа зорчиж буй иргэдийн хөдөлгөөнийг камераар хянана
- Мөн гэр бүлийн гишүүн нь COVID-19 шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарвал нэгдүгээр хавьтлуудыг гэрт нь тусгаарлан, шинжилгээ авах тархвар зүйн баг ажиллуулахаар төлөвлөснийг өчигдөр танилцуулсан билээ.