Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газар хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан болж байна.

Хуралдааны эхэнд цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia ажлыг эрчимжүүлэх тухай Ерөнхий сайд хэллээ.

Тэрбээр “Цар тахлын үеийн сэтгэл зүй сорилт болон боломжийг аль алийг нь авчирсан. Боломж нь цахим засаглалтай холбоотой хөгжлийг өөрчиллөө. Бид хоцорч болохгүй. Засгийн газар эхний 100 хоногт багтааж цахим шилжилтийн хоёр дахь давлагааг хийж амжуулах хэрэгтэй. Одоогоор 182 үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэсэн, 513 болгоно. Цаашид нугалаа үүсгэдэг, бухимдал, хүнд суртал гаргадаг үйлчилгээг бүгдийг нь E-Mongolia-д холбох ёстой” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *