Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ аймагт мал хариулж яваад сураггүй болсон 16 настай иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Баяны-Энгэр хавчуу” гэдэг газарт 2021 оны нэгдүгээр сарын 30-ны 10:00 цагийн орчимд 16 настай, эрэгтэй А нь явганаар мал хариулж яваад сураггүй алга болсон.

Энэ тухай дуудлагыг нэгдүгээр сарын 31-ний өдрийн 01:03 цагт онцгой байдлын алба хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн 5 дугаар анги, цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн А-г эрэн хайх ажиллагааг тус багийн “Баян-Уул”, Нарстай гэдэг газарт 6 км-ын тойрогт зохион байгуулах явцад тухайн иргэн нь нэгдүгээр сарын 30-ны 20:13 цагт үүрэн холбооны утсаар Улаанбаатар хотод яриа хийсэн нь Цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Иймд, цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *