Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар нэг настай хүүхдийн улаан хоолойд тээглэсэн 15-тын зоосон мөнгийг мэс хүргэлгүй авч чаджээ.
Бага насны хүүхдүүд гадны биет залгиснаас эмнэлэгт хандах тохиолдол түгээмэл байдаг. Залгисан биет ихэнх тохиолдолд хоол боловсруулах замыг саадгүй туулж өөрөө ямар нэг хүндрэлгүй биеэс гардаг ч ховор тохиолдолд нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг.
Зарим гадны биет хүүхдийн амь нас, өсөлт хөгжил, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй. Жишээлбэл, Бага насны хүүхэд товчин зай залгисан тохиолдол хэд хэд гарсан. Товчин зай хамгийн аюултай. Залгисан тохиолдолд шинж тэмдэг илэрч буй эсэхээс үл хамааран яаралтай авах эмнэлгийн заалттай.
Товчин зай хоол боловсруулах замд ороод хайлж түүнээс сулрах гидроксид (маш хүчтэй хүчил) нь салстыг түлж, түлэгдэж шархалснаас ходоод цоорох хүнд эмгэг үүсгэдэг.
Энэ аюултай гэмтэл 2- 4-хөн цагийн дотор үүсдэг. Товчин зайны диамер том байх тусам гэмтэл нь төдий чинээ их байдаг. Мөн товчин зайг авахгүй удах тусам үүсгэх гэмтэл нь нэмэгдэнэ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарал халамжаа алдахгүй байхыг сануулж байна.