Categories
мэдээ цаг-үе

БГД-ийн иргэд Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулахыг шаардлаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах асуудлаар өнөөдөр /2021.1.29/ иргэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазарт өргөх бичиг барилаа.

Иргэд Ө.Сумъяабаатарыг цар тахлын энэ хүнд үед халдварын эсрэг тохирох арга хэмжээг авч, хэрэгжүүлж, дүүргийн иргэдийн төлөө гэсэн ажил хийхгүй байна гэж үзжээ. Мөн төрийн алба хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж, хууль зөрчиж, төрийн ажил хийхэд хүндрэл үүсгэж байна гэж мэдэгдэв. Баянгол дүүрэг нь 25 хороотой бөгөөд бүх хорооны дарга нарыг ажлаас нь халж, өөрийн хүмүүсийг томилох алхам хийсэн гэлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *