Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоолоо

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг шинэчлэх асуудлаар олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргахыг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаардаж энэ сарын 25-ны өдрөөс өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөнгөө зогсоолоо. Тэрээр Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай тохиролцоонд хүрч, Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсэгт орж ажиллахаар болсон төдийгүй, Монгол Улсын Засгийн газраас Рио Тинтогийн эсрэг нэхэмжлэл Английн шүүх рүү явуулахаар боллоо6

Тэрээр өлсгөлөнгөө зогсоож байгаа талаараа “Бид Оюутолгойн гэрээг монголчууддаа ашигтай болгоход маш том алхмаар урагшиллаа. Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын бичгийг та бүхэнд танилцуулж байна. Үүгээр өлсгөлөнгөө зогсоож, ОТ гэрээг монголдоо ашигтай болгохоор ажлын хэсэгт орж ажиллахаа мэдэгдэж байна. Та бүхэнд ОТ-той холбоотой бүх асуудлаар мэдээ, мэдээллийг цаг тухайд нь мэдэгдэж байх болно” хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *