Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар: Эмчийн гаргасан дүгнэлттэй санал нэг байгаа ч тэмцлээ зогсоохгүй

Оюутолгойн асуудлаар өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатарын биеийн байдлаас шалтгаалан өлсгөлөнг зогсоож, яаралтай эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гараад буй.

Тэгвэл С.Ганбаатар гишүүн “Эмчийн дүгнэлттэй санал нэг байгаа ч тэмцлээ зогсоохгүй. Өнгөрсөн жил Д.Сүхбаатарын талбай анх удаа гэрэлгүй хонолоо. Миний эрүүл мэнд сайн байна. Өөрийгөө зовоосны эцэст үр дүн гаргах ёстой. Оюутолгойн 400 тэрбум төгрөг Монголынх болвол маш олон залуус ажлын байртай болж, сайхан амьдрах боломж бүрдэнэ. Монгол өргүй болно. Би үүний төлөө 16 жил зүтгэж байна.

Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ нэхэмжлэл яаралтай явуулаач. 450 сая долларын авилга авсан хэрэг байгаа. Тиймээс яаралтай нэхэмжлэл явуулах хэрэгтэй. Үгүй бол эх орноосоо уравсан хэрэгт орно. Хэрэв үгүй бол ҮХЦ хандана.

Хоёрдугаарт, У.Хүрэлсүх ажлаа өгөхөөсөө өмнө Нью-Йоркын шүүхэд бичиг явуулж, нэхэмжлэлээсээ татгалзсан гэх мэдээлэл байна. Үүнийг албан ёсоор үгүй гэдгийг ард түмэнд мэдэгдэх хэрэгтэй. Үүнийг шаардаж байна.

Би маш энгийн зүйл гуйж байгаа. Оюутолгойн гэрээгээ цуцлахаар нэхэмжлэлээ гаргаад өгөхийг л хүсч байна. Өнөөдөр эмч нарын гаргасан дүгнэлттэй санал нэг байгаа. Гэсэн ч би тэмцлээ зогсоохгүй. Би Оюутолгойн төлөө амь нас, эрүүл мэндээ золиослоход бэлэн байна.

Намайг осгохоос хайрлаад айгаад байгаа зүйл байхгүй. Зүгээр л осгоож байгаад Рио Тинтогийнхоо өмнө үүргээ гүйцэтгэх гээд байгаа юм. Ер нь энэ бүхнийг СҮХ царайлсан мафууд л гүйцэтгээд байгаа юм. Би ямар нэгэн шоу хийгээгүй. Нью-Йоркийн шүүхэд гэрээгээ нэхэмжлээд л өгөхийг хүсч байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *