Categories
мэдээ цаг-үе

ХӨСҮТ: Шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 1667 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 12,703 хүний сорьцод шинжилгээ хийхэд 11 хүнээс коронавирус илэрлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд болон сүүлд бүртгэгдсэн халдварын голомтоос илэрсэн байна. Мөн Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчиж байсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илэрсэн.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 1,667 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 1,236 хүн эдгэрээд байгаа бол 418 хүн эмчлэгдэж байна.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлын үнэлбэл,

  • Хөнгөн-362
  • Хүндэвтэр-52
  • Хүнд-3
  • Маш хүнд-1 хүн байгаа юм” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ХӨСҮТ: Шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалт, нөхцөл байдалтай холбоотой шинэ мэдээллийг хүргэж байна.

Өчигдөрийн 17:00 цагийн мэдээллээс хойш Монгол Улсад коронавирусийн 11 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 640 боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу 2020 оны 11-р сарын 22-ны 17:00 цагаас хойш Улаанбаатар хотод шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 640 боллоо. Бусад таван аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 14 хоногт хавьтлуудыг олж тогтоох ёстой. Түүний дараа дахин 28 хоног хяналт тавьж байж, тархалтыг хяналтдаа оруулсан гэж үзнэ.