Categories
гадаад мэдээ

Японд нэвт харагддаг нийтийн бие засах газрууд нээгджээ

Токиод ухаалаг шил бүхий нэвт харагддаг нийтийн бие засах газруудыг ажиллуулж эхэлжээ. Гаднаасаа шилэн боловч үйлчлүүлэгч нийтийн бие засах газарт орж хаалгыг түгжихэд хана нь матт болж нэвт харагдахаа болино. Шинэ технологиор хүмүүс бахархаж байгаа ч доголдол гарчих вий хэмээн болгоомжилж байна. Токиогийн хоёр цэцэрлэгт хүрээлэнд онцгой дизайнтай, өнгөлөг нийтийн бие засах газрыг барьсан байна. Хүмүүсийн анхаарлыг хана нь илүү их татжээ. Нэвт харагдах шилэн ханатай, тиймээс гаднаасаа шууд харагдана гэсэн үг.
Хүмүүс тэр болгон нийтийн бие засах газраар үйлчлүүлээд байдаггүй, яагаад гэвэл бохир заваан бас аюултай гэж үздэг. Энэ л ойлголтоос үүдэн нийтийн бие засах газрын ханыг нэвт харагдахаар хийхээр шийджээ. Юунд ч хүрэхгүйгээр, хаалгыг нь нээж шагайхгүйгээр үйлчлүүлэх боломтой.

Шинэ төрлийн нийтийн бие засах газрыг архитекторч Сигэру Бан зохион бүтээжээ. “Ухаалаг шил”-ээр уг газрыг барьсан байна. Хаалга онгойход цахилгаан гүйдэл шилний гадаргууг өөрчилж нэвт харагдаж эхлэх юм. Энэ санаагаараа Сигэру Бан Притцкеровын шагнал хүртсэн хүн. 2021 оны Токиогийн Олимпод зориулж нийтийн бие засах газруудыг ийн өөрчилж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *