Categories
мэдээ нийгэм

Нийслэл, дүүргийн 520 албан хаагч 95 байршилд хяналт, шалгалт хийж байна

Өчигдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Тиймээс үйл ажиллагаа нь нээгдэж буй худалдаа, үйлчилгээний байгууллагуудын нийт 95 байршилд нийслэл, дүүргийн 520 албан хаагч ажиллан, халдвар хамгааллын дэглэм сахиулах, нийтлэг түр заавруудыг мөрдүүлж ажиллуулах үүднээс хяналт шалгалт хийж байна. Энэхүү ажлыг өргөн хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран зохион байгуулж байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *