Categories
мэдээ нийгэм цаг-үе

НЗДТГ-ын ажилчид 200 өрхөд хүнсний тусламж хүргүүллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчид коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь түр хаагдсан, орлого нь тасарсан айл өрхүүдэд тусламж үзүүлэх зорилгоор “Дэм дэмэндээ2” аяныг өрнүүлж , НЗДТГ-ын ажилтнуудын хандиваар авсан 200 өрхийн хүнсний багц, коронавирусийн халдвараас хамгаалах хэрэгслийг зургаан дүүргийн сонгогдсон өрхүүдэд өгөв. Уг аянаар тусламж, дэмжлэг шаардлагатай байгаа нийслэлийн 4000 айл, өрхөд тусламжийн багц хүргүүлж байгаа юм. “Дэм дэмэндээ 1” аяны хүрээнд өмнө нь нийслэлийн 20.000 өрхөд хүнсний багц, халдвараас хамгаалах хэрэгслийн тусламжийг хүргүүлсэн юм.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *