Өчигдөр Дорнод аймгийн онцгой
комисс Улаанбаатарт саатсан иргэдээ татан авчээ. Улаанбаатар хотоос
орон нутагтаа очих хүсэлтэй 250 иргэнээс 48 дугаар сургууль дээр
байрлах цэгт PCR шинжилгээг авч, Улаанбаатараас дөрвөн автобус иргэн явсан бөгөөд гэрийн тусгаарлалтад байлгах журмыг сахиулах юм байна. Нутагтаа очсон иргэд “Өндөржүүлсэн бэлэн
байдлын зэрэг”-т байгаа хугацаанд Улаанбаатар хот руу эргэж явахгүй болохыг
анхааруулжээ. Өнөөдрийн байдлаар
Улаанбаатар хотоос гарах орон нутгийн 7,500 гаруй иргэнийг PCR шинжилгээнд
хамруулж нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа талаар НОБГ-ын Гамшгийн
шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат өчигдөр мэдээлж байв.