Цагаан хоол иддэг хүний сэтгэл зүй, зан төлөв мах иддэг хүмүүсээс илүү түгшүүртэй байдгийг эрдэмтэд тогтоожээ. Тодруулбал, хооллолт сэтгэл зүйн байдалд нөлөөлдөг эсэх талаар хоол зүйн эрдэмтэд нийт 18 судалгааг харьцуулж, дүгнэлт хийсэн байна. Судалгаанд 149,550 махан хоолтон, 8,584 цагаан хоолтон оролцсон бөгөөд махыг бүр мөсөн хэрэглээнээс хассан хүний сэтгэл гутрал, түгшүүрт өртөх магадлал бусдаас өндөр байсныг олж тогтоожээ.
Түүнчлэн шим тэжээл хязгаарласан, хоолны хатуу дэглэм нь сэтгэцийн эмгэгт хүргэх магадлалыг ихэсгэдэг байж болзошгүй бөгөөд амьтан зовоохыг хүсдэггүй, хэт эмзэг хүмүүс махнаас бүр мөсөн татгалзаж, хүсэл хэрэгцээгээ хязгаарладаг. Энэ нь сэтгэл гутралд орох магадлалыг нэмэгдүүлдэг байх магадлалтай гэж эрдэмтэд таамаглажээ.