Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн шөнө 225 хүн эрүүлжүүлэгджээ

Нийслэл хотод нэгдүгээр сарын 11-нээс эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр бүх төрлийн архи, согтууруулах ундаа худалдаалж эхэлсэн. Үүнийг дагаад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчил хэргийн тоо огцом өсч, эрүүлжүүлэх байрны ачаалал нэмэгджээ.

Тодруулбал, өчигдөр (2021.01.18) цагдаагийн байгууллагад нийт 1490 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Түүнээс гэр бүлийн хүчирхийллийн 121, согтуугаар машин жолоодсон 50, олон нийтийн газар танхайрсан 96, эрүүлжүүлсэн 225, хүний биед халдсан 50 хэрэг бүртгэгджээ.

Архи худалдаж эхлэхийн өмнөх өдөр буюу нэгдүгээр сарын 10-нд цагдаагийн байгууллагад нийт 835 гомдол мэдээлэл ирснээс гэр бүлийн хүчирхийлэл 88, согтуугаар машин жолоодсон 38, олон нийтийн газар танхайрсан 76, эрүүлжүүлсэн 86, хүний биед халдсан 40 хэрэг бүртгэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *