Улсын онцгой комиссын, Шуурхай штабын дарга хурандаа Б.Ууганбаяр “Энэ сард БНСУ-аас дахин хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр иргэдээ татан авна. Нэг удаагийн нислэгт 160, нийтдээ 320 иргэн эх орондоо ирэх юм. Тусгаарлан ажиглах байрны бэлтгэл ажлыг бүрэн хангасан, иргэдээ хүлээж авахад бэлэн 30 байр байгаа” гэлээ.