Categories
мэдээ нийгэм

А.Амбасэлмаа: Ойрын хавьтлыг тусгаарлахад төлбөр авахгүй

Тусгаарлах байранд тусгаарлагдсан ойрын хавьтлаас төлбөр авахгүй. Зардлыг улсаас гаргаж байгаа аж.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаааны албаны дарга А.Амбасэлмаа “Ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлуудыг тусгаарлаж байгаа. Халдварыг цааш алдахгүйн тулд ойрын хавьтал болсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана. Ажиглан тусгаарлах байранд 7 хоног тусгаарлаад 2 удаагийн давтан шинжилгээ сөрөг гарвал гэрт нь 7 хоног тусгаарлах шийдвэрийн дагуу явж байгаа. Ажиглан тусгаарлах байранд халдварт өвчний халдвар судлалын заалтаар тусгаарлаж халдвар авсан эсэхийг хянаж байгаа учир төлбөр авахгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *