Categories
мэдээ спорт

“NBA” халдварын улмаас гурван тоглолтоо хойшлуулжээ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ “COVID-19” халдварын улмаас дахин гурван тоглолтоо хойшлуулахаар болжээ.

“Вашингтон Уизардс” багийн тоглогчдоос халдвар илэрснээр тэмцээнд оролцох ёстой тоглогчийн тоо дутсан тул “Кливленд Кавальерс”, “Вашингтон Уизардс” багийн тоглолтыг хойшлууллаа гэж “NBA” мэдээлсэн байна.

Мөн “NBA” баасан гаригт товлоод байсан “Мемфис Гриззлис”, “Миннесота Тимбервулвз” багийн тоглолтыг хойшлуулснаа мэдээлжээ. “Миннесота Тимбервулвз” багийн тоглогчдын тоо мөн л тэмцээнд оролцох ёстой тамирчдын тоонд хүрэхгүй болжээ. Ингэснээр “NBA”-ийн 2020-2021 оны улирал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 22-нд эхэлснээс хойш халдварын улмаас хойшлуулсан тоглолтын тоо 13-т хүрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *