Categories
гадаад мэдээ

Истанбулд 45 хоногийн усны нөөц үлджээ

Турк Улсын томоохон хотуудын иргэд усны хомсдолд ороод байгаа бөгөөд Истамбулд 45 хоног хүрэхтэй үгүйтэй усны нөөц үлджээ. Турк Улсад сүүлийн 10 жил хур тунадас бага орж, ган гачигтай байснаас үүдэн 17 сая хүн усны хомсдолд өртөхөд ойрхон буйг Туркийн химийн инженерүүд мэдээллээ.

Анкара хотын дарга Мансур Яваш энэ оны эхэнд 110 хоногийн усны нөөц үлдсэн байсныг мэдэгдсэн бөгөөд Туркийн дараагийн том хотууд болох Измирт 24 хувь, Бурса хотод 36 хувийн усны нөөц үлдээд байна. Грек, Болгартай хил залгаа Коня, Эдирне зэрэг мужуудад усны хомсдолоос үүдэн тариан талбай ургацгүй болох аюул нүүрлэжээ.

Турк Улс 1986 оноос хойш ган гачиг, хүн амын өсөлт, үйлдвэржилт, байгалийн өөрчлөлтөөс үүдэн усны гачигдалд ороод байсан юм. Энэ талаар “Усны хэрэглээндээ хяналт тавихын оронд бид хэдэн зуун далан барьсан. Усны нөөцгүй болох анхааруулга явж байсан ч хэн ч бодитой үйлдэл хийгээгүй” хэмээн Истамбул хотын усны менежментийн мэргэжилтэн, доктор Акгүн Илхан хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *