Categories
мэдээ нийгэм

Зөвлөмж: Бага насны хүүхдийг ясны шөлөнд оруулахдаа юунд анхаарах вэ?

Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдүүдээ бүх улиралд хар цай болон ясны шөлөнд оруулж элдэв өвчлөлөөс сэргийлж ирсэн уламжлалтай. Тэгвэл хар цай болон ясны шөл ямар ач тустай болохыг товчхон хүргэе.

Үхрийн ясны шөл цус төлжүүлдэг. Хонины ясны шөл ясыг бэхжүүлдэг. Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. Тэмээний ясны шөл нарны туяаны хордлогыг тайлдаг. Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой.

Хар цайнд хүүхдийг оруулах нь дараах ач тустай.

Хүүхдийг хар цайнд оруулах нь дархлааг маш сайн дэмждэг. Ялангуяа ханиад хүрэх гэж байгаа хүүхдийг гурван өдөр дараалаад хар цайнд оруулбал дархлаа сайжирч, эмчилгээний нөлөө үзүүлнэ. Хар цайг энгийн үеийнхтэй адил чанана. Чанасан цайгаа хэсэг хугацаанд хөргөж байгаад хүүхдээ 15 минут суулгана. Долоо хоногт нэг удаа суулгах бөгөөд нэг курс нь 5-6 удаа байхад болдог.

Хар цай болон ясны шөлний ач тус › АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР: III/20Хар цайнд оруулснаар:

•Хоолны шингэц сайжирна

•Арьсны нөхөн төлжилт сайжран боргошуу болно

• Таван цул эрхтэнд нөлөөлж дулаацна

• Цусны эргэлт нэмэгдэн дархлааны системийг дэмжинэ.

• Хөлсний сүв нээгдэнэ.

• Биеэс хорыг гадагшлуулна

Хонины ясны шөлөнд хүүхдийг оруулах нь дараах ашиг тустай.

Хүүхдээ орой унтахад нь хонины чөмөгний яс чанаад, шөлөнд оруулах сайн. Энэ нь хүүхдийн ядаргааг маш сайн тайлдаг. Шөлөнд оруулсны дараа хүүхдээ гадаа гаргахгүй байвал үр дүнтэй. Мөн дулаан хувцаслаад унтуулах хэрэгтэй. Салхи авахуулж болохгүй. 14 хоногт нэг буюу 3-4 удаагийнх нь нэг курс болохоос гадна:

.-Хий ядаргааг тайлна

-Хүүхдийн нойргүйдлыг багасгана

– Дархлааг дэмжин сайжруулна.

– Ханиад томуу, хатгаанаас хамгаална.

– Элдэв өвчнөөс хамгаална.

-Чийрэгжиж боргошуу болно.

Дараах тохиолдолд ясны шөлөнд оруулахыг хориглоно

-Хүүхэд халуунтай байх үед – 37 хэмээс дээш

– Хэт ядарч сульдсан үед

-Байнга хөлөрдөг үед

– Арьсны гадна ил шархлаатай

-Хүй нь цөглөж амжаагүй

– Хэт өлссөн

-Хэт цатгалан

-Хагалгааны дараа ясны шөлөнд оруулж байгаа тохиолдолд гам сайн барина. Орой унтахын өмнө оруулж, дааруулж болохгүй.

Өвлийн улиралд хүүхдийг адууны ясны шөлөнд оруулах нь тохиромжтой.

Адууны ясны шөлөнд оруулсан хүүхдүүдийг судалгаанд хамруулахад шөлөнд орсон хүүхдүүдийн амьсгалын замын өвчнөөр өвчлөх тохиолдол 10 хувь буурч, уушгины хатгалгаа өвчнөөр хүндрэх нь 3.5 дахин буурч уушгины хатгалгаа өвчнөөр нас барах тохиолдол буурсан үзүүлэлттэй гарчээ. Тиймээс өвлийн улиралд хүүхэд хатгаа авахаас сэргийлж адууны ясны шөлөнд оруулдаг байна.

Адууны шөлөө бэлтгэхдээ:

-2-3 литр усанд мах болон ясыг чанаж болгоод тосыг нарийн ширхэгтэй шүүлтүүрээр шүүж бэлтгэн, 60-80 хэмтэй бүлээн шөлөнд хүүхдээ 3-5 минут савандалгүй булхуулна.

Анхаарах зүйлс:

Шөлөнд оруулсны дараа хүүхдээ салхинд цохиулахаас болгоомжилж том алчуураар биеийг нь хучина. Ингээд 2-3 хоногийн зайтайгаар гурван удаа адууны тунгалаг шөлөнд хүүхдээ оруулснаараа уушгины хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Зуны улиралд хүүхдийг шар сүүнд оруулахад тохиромжтой.

Тэс сумын Эрүүл мэндийн төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөнгөлөлттэй  үнээр сувилна

Зуны гурван сард хүүхдээ маш сайн чийрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал, элсэн дээр тоглуулах, шар сүүнд оруулах, гүүний саамыг цээжинд нь түрхээд наранд байлгах. Тарвага, адууны тосоор тослоод 11-12 цагийн наранд шарахаас эхлээд хүүхдийг чийрэгжүүлэх олон арга бий. Зуны улиралд айргаар арчаад байвал ядаж өвөлдөө хүүхэд ханиад томуу хүрэх нь бага байдаг. Мөн шар сүүнд оруулснаар хүүхэд тайвширч, арьсны харшил загтнааг багасган, цусан хангамжийг сайжруулж, тэжээл өгч, суурь өвчтэй хүүхдэд эмчилгээ болдог. Нийтдээ 5-7 удаа давтвал курс эмчилгээ болно.

Хэрэглэгдэх зүйлс: Сайтар шүүсэн шар сүү 5-10 л, алчуур 1 ш, хүүхдийн жижиг банн, чих бөглөх хөвөн, хутгаж хийх сав (0.5 л), өлгийдөж ороох даавуу хэрэг болно.

Харин шар сүүний температур нь 36-37 хэм байна. Хүүхдийн сэтгэл санаа тайван амгалан үед шар сүүнд оруулах нь зүйтэй.

Хүүхдээ шар сүүнд оруулахдаа:

– толгойноос эхлэн нүүрийг угааж хүүхдийн цочроог гаргана.

-Хүүхдийг 10-15 минут суулгана.

– Хүүхдийн биеийг угааж өгнө.

– Шар сүүг шавхарч, алчуураар арчина.

– Биеийг хаттал даавуунд өлгийднө.

– Хуурай болсон тохиолдолд хуурай даавуунд ороож унтуулна.

Хаврын улиралд хүүхдийг үхрийн ясны шөлөнд оруулахад тохиромжтой.

Үхрийн ясанд кальци ихээр агуулагддаг бөгөөд кальци нь магни, фосфортой нэгдэж ясыг бэхжүүлдэг. Төмөр нь магнитай нэгдэж цусны эргэлтийг сайжруулж цус төлжүүлэхээс гадна үс, арьс, хумс болон хүүхдийн биед шаардлагатай коллагенийг дээд зэргээр нөхдөг байна. Түүнчлэн хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, ханиад томууг дарж эрч хүчээр тэтгэдэг байна. Мөн өсөлтийн шатанд дээрээ кальци, коллаген дутагдаж үе мөч нь өвдөж байгаа хүүхдийн хоол тэжээлд нэмж хэрэглэх тохиромжтой

Д.Баттогтох

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *