Өнөөдөр 19:10 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Туртад дахин 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар АНУ-ын Геологийн албаны сайтад мэдээлжээ.
Ханх сумд өнөөдөр өглөө 07:47 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ нь өчигдөр 05:32 цагт 6.5 магнитудын хүчтэй болсон газар хөдлөлтийн үргэлжлэл хэмээн ООГХ-ээс тайлбарласан юм.
Мөн өчигдөр үүрээр 05:30 цагт эхэлсэн газар хөдлөлт оройн 18:00 цагийн байдлаар 300 гаруй бүртгэгдээд байна.