Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Баянзүрх дүүргийн 17, 9 дүгээр хороонд тандалтын шинжилгээ хийнэ

Улаанбаатар хотод хамгийн сүүлд идэвхжсэн халдварын голомт бол Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд бүртгэгдсэн тохиолдлууд юм байна. Тухайлбал, уг хороонд дөрвөн гэр бүлийн 10 гаран хүн өвчилжээ. Үүнээс улбаатай тус дүүргийн 9 дүгээр хороонд 2-3 гэр бүлийн иргэд өвчилсөн байна. Үүнтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд Баянгол дүүрэгт хийсэн шиг голомтын илрүүлэг шинжилгээг өнөөдрөөс эхлэн зохион байгуулах ажил явагдаж байгаа ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн хэвлэлийн бага хурлаар мэдээллээ. Үүнтэй холбоотой “Алтан жолоо” импексийн нэг ажилтан гэр бүлээсээ халдварт авсан учраас тус компанийн төв оффисоос 47 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны хоёр ажилтан халдварт өртсөн учраас тус хороог тусгаарлах шинжлэх ажлыг зохион байгуулж байгаа гэв. Харуул хамгаалалтын хоёр албанд ажилладаг иргэд халдварт өртсөн. Тиймээс “Дөрвөн бэрх”, “Цаст” компанийн 6-10 хүнийг тусгаарлажээ.

Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд 20 гаран мянган хүнийг шинжилгээнд хамруулж үндэсний тандалт хийн 8 тохиолдол үргэлжлүүлэн хийсэн 4 дүгээр хорооноос 6 хүнийг илрүүлсэн.

Ард иргэд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг авч хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *