Categories
мэдээ нийгэм

Т.Мөнхсайхан: Маргаашнаас эхлэн иргэд, ААН-үүд халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөхийг хүсэж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийж байна.

Тэрбээр, Монгол Улс дотоодод халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд 1.2 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчиллээ.
Халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна.
Улаанбаатар хотод нөхцөл байдал арай өөр байна. Маргаашнаас эхлэн хөл хорионы дэглэм суларч байгаа учир амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөхийг хүсэж байна.

Өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэж байхад дэглэмийг сулруулж байгаад зарим иргэд шүүмжлэлтэй хандаж буй тал бий. Халдварын шинэ тохиолдлууд дөрвөн голомтоос ихэвчлэн илэрч байгаа. Энэ нь:

  • 1-рт. Баянзүрх эмнэлгийн голомт. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь зөвхөн Баянзүрх эмнэлэгтэй холбоотой байсан.
  • 2-рт. Ачтан эмнэлгийн голомт. Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхнээс халдвар илэрч байна. Эмнэлгээр үйлчлүүлэгчдээс халдвар илрээгүй.
  • 3-рт. Тэнүүн-Огоо компанийн голомт. Хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээг хийлээ.
  • 4-рт. Мөнххада компанийн голомт. Хавьтлуудын тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо маш цөөн болсон. Цаашид иргэд ковидтой үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *