Categories
гадаад мэдээ

БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн вакцин хийлгэжээ

БНХАУ-д нийт 9 сая гаруй хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ.

Энэ тухай БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны албан ёсны төлөөлөгч Зэн Исинь мэдэгджээ.

“Арванхоёрдугаар сарын 15-наас хойш орон даяар чухал бүлгийн нийт 7.5 сая хүн вакцин хийлгэжээ. Үүн дээр өндөр эрсдэлийн бүлгийн 1.6 орчим хүнийг нэмбэл вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 9 сая гаруйд хүрч байна” хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

Цаашлаад иргэдэд вакциныг ямар ч үнэ төлбөргүйгээр хийнэ гэдгийг Зэн Исинь онцолжээ. Хятадын эрх баригчид яаралтай хэрэглэх зорилгоор “Sinopharm”, “Sinovac” компаниудын вакцинуудад зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн Зэвсэгт хүчинд зориулж “CanSino” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Вакцинжуулалтад эхний ээлжинд эмнэлгийн болон гаалийн ажилтнууд, ачаа тээврийн ажилтнууд, ажлын болон сургалтын зорилгоор гадаад орныг зорих хүмүүсийг хамруулж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *