Categories
мэдээ нийгэм

“Сонгдо” эмнэлгийн ажилтнаас коронавирус илэрч, 160 хүнээс шинжилгээ авчээ

“Сонгдо” эмнэлгийн ажилтнаас коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.

Тэрбээр “Өнөөдөр шинээр илэрсэн 21 тохиолдлын нэг нь эрүүл мэндийн ажилтан, нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Харин үлдсэн 19 нь сүүлийн үед бүртгэгдээд буй кластер халдварын голомтын хавьтлууд байна.

Тодруулбал, 8 тохиолдол нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугчид. Түүнчлэн “Мөнххада” компанийн ажилтны гэр бүлийн 4 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн бол “Ачтан” эмнэлгээс гаралтай голомтын гэр бүлийн хавьтлуудын шинжилгээнд коронавирус илэрсэн байна.

Тухайн эмнэлгийн ажилтны гэр бүлийн хавьтлуудаас коронавирус илэрсэн нэг хүн нь “Сонгдо” эмнэлэгт лабораторийн эмчээр ажилладаг.

“Сонгдо” эмнэлэгт тухайн иргэний хавьтлууд нь байгаа учраас тус эмнэлгийн нийт эмч, ажилчдаас шинжилгээ авч эхэлсэн.

Өчигдөр эмч ажилчид болон үйлчлүүлэгч гээд нийт 160 хүнээс шинжилгээ аваад байгаа бөгөөд шинжилгээ хийх явц үргэлжилж байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *