2019 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 16 нэгжийг, 2020 онд Дадал сумыг иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд холбосноор бүх сумаа онлайн сүлжээнд холбосон аймаг болжээ.
Өнгөрсөн онд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 9.9 сая төгрөгийн өртөг бүхий таван нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмжийг УБХ-т хүлээлгэн өгсөн байна. Цаашид БНСУ-ын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Киока төсөл”, УБЕГ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу бүх сумын бүртгэлийн тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчлэхээр төлөвлөжээ. Мөн Улсын бүртгэлийн шинэ байрны барилгын ажил 2021 оноос эхлэх аж.
Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт иргэний бүртгэлийн 87157, эд хөрөнгийн бүртгэлийн 24228, хуулийн этгээдийн бүртгэлийн 2292 хувийн хэрэг эх нотлох баримт хадгалагдаж байна.