Categories
гадаад мэдээ

БНСУ-ын Ерөнхий сайд иргэдээсээ уучлалт хүсч, нулимс унагажээ

Өмнөд Солонгосын Үндэсний ассамблей өнөөдөр өглөө /2021.01.08/ “Сovid-19”-ийн шинэ хувилбараас урьдчилан сэргийлэх болон вакцины хангамжийн өнөөгийн байдлын талааар шуурхай хуралдаан зохион байгууллаа.

Энэ үеэр тус улсын Ерөнхий сайд Чун Сэ Кюн Засгийн газар, эрх баригчид цар тахлыг цаг алдалгүй хумьж чадаагүйдээ, иргэдээ эрсдэлд оруулж, бизнес эрхлэгчид орлогогүй болж байгаад уучлалт хүсч, нулимс унагажээ. Сөрөг хүчний нэгэн улстөрч “Засгийн газар сайн ажиллаагүй учир өнөөдөр хувиараа хөдөлмөр эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид ажил, бизнес нь зогссон мөртлөө түрээсээ төлсөөр байна” хэмээн шүүмжилсний дараа Ерөнхий сайд толгой гудайлган, нулимс дуслуулан хүлцэл өчөөд цаашид энэ сэдвийг улс төржүүлэлгүй хамтдаа шийдэл олохыг хүссэн байна.

Мөн зарим гишүүд нөхцөл байдал ийм хүнд болж, ард иргэд нь ажил орлогогүй болсон үед цалингаа авч байсандаа уучлалт гуйгаад өөрсдийн цалин хангамжаа танахыг бусдадаа уриалжээ. Сүүлийн үед ард иргэдийн зүгээс болон сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг “Сovid-19”-ийн эсрэг вакцины асуудалд хойрго хандаж байна гэж шүүмжлэх болсон юм. Тус улс нь бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад вакцинжуулалтын асуудалд харьцангуй удаан хандаж, хоёрдугаар сараас эхний вакциныг эх орондоо оруулж ирэхээр төлөвлөж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *