Categories
мэдээ нийгэм

Суудлын автомашины импорт 17 хувиар буурчээ

2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар импортоор орж ирсэн зарим гол бүтээгдэхүүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулан үзье. Энэ хугацаанд 545.1 мянган тонн автобензин импортолсон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 73.6 мянган тонноор их байна.

Дизель түлшний импортын хувьд 916.8 мянган тонн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 72.5 мянган тонноор, үнийн дүнгээр 385.6 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 226.5 сая ам.доллароор тус тус буурчээ. 2019 оны эхний 11 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 618.7 ам.доллар байсан бол 2020 онд 420.6 ам.доллар болж 198.1 ам.доллар буюу 32.0 хувиар буурсан байна.

Арваннэгдүгээр сарын байдлаар 48963 суудлын автомашин, 19235 ачааны автомашин импортоор орж иржээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад суудлын автомашины импорт 17650-аар, ачааны автомашины импорт 2525-аар тус тус буурчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *