Хонконгт өнгөрсөн жил өөрчлөлт оруулсан Үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэлээр хуучин Засгийн газрын 50 хууль тогтоогчийг өнөөдөр өглөө баривчилжээ. Эдгээр баривчилсан хүмүүсийн дунд алдартай улстөрчид, улс төрийн идэвхтнүүд болон консул нар багтсан байна.
Хонконгийн анхан шатны сонгууль өнгөрсөн долдугаар сард болсон бөгөөд энэ үеэр нэр дэвшигчид Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг илрүүлж, ийнхүү баривчилсан гэнэ. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд заасны дагуу дээрх хүмүүс 3-10 жил, түүнээс дээш жилийн ял авах аж.
“Тэд урьдчилсан сонгууль нэрийн дор одоогийн сонгуулийн системийг ноцтой зөрчиж, хууль болон сонгуулийн системийн шударга ёсны зарчмыг зөрчиж байна” хэмээн Бээжингийн төлөөлөгч Лиаисоны албанаас долдугаар сарын сонгуулийн үеэр мэдэгдэж байжээ. Өнгөрсөн есдүгээр сард болох ёстой байсан сонгууль цар тахлын улмаас хойшлогдсон юм. Хэд хэдэн нэр дэвшигчид сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй, шинээр батлагдсан Үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомжийг зөрчсөн дээрх хэргийн талаар Хонконгийн цагдаагийн газар тодорхой хариу өгөөгүй. Харин уг хэргийг шалгаад, хэрэг үйлдэхэд идэвхтэй оролцсон хүмүүст арга хэмжээ авна” хэмээн мэдэгджээ.