Categories
гадаад мэдээ

Египет Хятадын вакциныг хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрчээ

Коронавирусийн эсрэг вакцин геополитикийн өрсөлдөөнийг хурцатгалаа

Египетийн эрүүл мэнд хүн амын яамны сайд Хара Заед 02-ны өдөр хэлэхдээ, “Египет Хятадын үндэсний эмийн корпорацын \Синофарм\ үйлдвэрлэсэн шинэ коронавирусний вакциныг яаралтай хэрэглэхийг албан ёсоор батлан зөвшөөрлөө” гэжээ.

Хара Заед Египетийн телевизт ярилцлагандаа “Египетийн эм бэлдмэлийг удирдах газар 03-нд холбогдох албаны талын зөвшөөрлийг Эрүүл мэндийн яаманд хүргэж өгнө. Зөвшөөрлийг 02-нд өгсөн. Хятадын вакцины аюулгүй чанар болон үр ашигтай чанар нь шинжлэх ухааны туршилтаар батлагдсан” хэмээв.

Египетийн Эрүүл мэндийн яам 03-нд нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, тус улсад 02-ны өдөр шинээр 1407 тохиолдол бүртгэгдэж, нийт 140 мянга 878 тохиолдол бүртгэгдэж, шинээр 654 хүн илааршиж, нийт 113 мянган 480 хүн эдгэрч, шинээр 54 хүн нас барж, нийт 7741 хүн нас баржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *