Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, нийслэлд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгах эсэхийг шийднэ.
Улсын онцгой комиссын хуралдаан 11:00 цагт эхлэх бол Засгийн газрын хуралдаан 14:00 цагт хуралдах товтой байна.
Нийслэл хотод тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг нэгдүгээр сарын 6-ны өдөр буюу лхагва гарагт дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор хөл хориог сунгах эсэх мэргэжлийн 11 байгууллагын эрсдлийн үнэлгээг хийсэн.
Мэргэжлийн 11 байгууллагын гаргасан үнэлгээг нэгтгэж эцсийн саналаа УОК-т танилцуулах бөгөөд УОК хөл хориог сунгах эсэх саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Засгийн газрын хуралдаанаар хөл хориог сунгах эсэх эцсийн шийдвэрийг гаргана.