Categories
мэдээ нийгэм

Биткойны ханш анх удаа 33 мянган ам.доллар давлаа

Бямба гаригт биткойны ханш түүхэн дээд үзүүлэлтээ хэд хэдэн удаа шинэчилсэн байна. Гринвичийн цагаар 13 цаг 13 минутад криптовалют 30 мянган ам.доллар давсан бол дараа нь 33 мянган ам.доллароос дээшилж өсчээ.

Ийнхүү зөвхөн бямба гариг гэхэд биткойны ханш 10 гаруй хувиар өссөн байна. Биткойны ханш арванхоёрдугаар сарын хоёрдугаар хагаст хурдацтай өсөж эхэлсэн юм. Ердөө хоёр долоо хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 16-нд криптовалютын ханш 9.5 хувиар өсөж, хамгийн оргил үедээ 21.298 ам.долларт хүрсэн байна.

Өнгөрсөн жилийн эхээр 7000 орчим ам.доллароор арилжаалагдаж байсан биткойны ханш жилийн хугацаанд дөрөв дахин нэмэгджээ. Биткойны ханш коронавирусний цар тахал дэгдсэний улмаас дэлхийн хөрөнгийн зах зээл уналтад орж, газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор өнгөрсөн оны гуравдугаар сараас өсөж эхэлсэн юм. 2021 оноос криптовалютыг төлбөрийн хэрэгсэл болгон хүлээн авахад бэлэн байгаагаа “PayPal” компани аравдугаар сард мэдэгдсэн нь биткойны ханш улам өсөхөд нөлөөлсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *