Categories
мэдээ нийгэм

Бага, дунд ангийнханд зориулсан теле хичээл маргааш эхэлнэ

2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын сурагчдын амралтаар Ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн ахлах ангийн сурагчдад нэгдүгээр улирлын агуулгыг бататгах, давтах теле хичээлийг эхлүүлсэн. 2021 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс бага, дунд ангийн суралцагчдад зориулсан теле хичээл эхлэх бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хичээл нэгдүгээр сарын 8-ны өдөр эхэлнэ.

Теле хичээл контент нь нэгдүгээр улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааны агуулгыг сэргээн сануулах, бататгахад хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд туслах, багшид дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл, агуулга, арга зүйн уялдаа холбоо бүхий сэдэв, хичээлүүд болон анги хоорондын агуулгын залгамж холбоо бүхий хамтын хичээлээр сурагчдын эзэмшсэн мэдлэг, чадварыг дэмжин хөгжүүлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн билээ.

Дашрамд дурдахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 28-наас 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх долоон хоногт бүх нийтээр амрах баярын өдөр хоёр удаа тохиосон ч нийт 548 багш цахим хичээлийг удирдан зохион байгуулж, давхардсан тоогоор 43247 сурагч оролцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *