Categories
мэдээ нийгэм

Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 37-39 хэм хүйтэн байна


Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхитай байна.

2021 оны 01 дүгээр сарын 02-ны 20 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгороор шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 31-36 хэм, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн цас багатай газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 37-39 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 34-36 хэм, өдөртөө 22-24 хэм хүйтэн байна.

2021 оны 01 дүгээр сарын 04-нөөс 01 дүгээр сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 32-37 хэм, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, говийн бүс нутгийн цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *