Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэлээ.
“Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 5 хүнээс коронавирус илэрсэн талаар мэдээллээ. Эдгээр хүмүүс нь Франкфурт Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн бөгөөд Амар зочид буудалд тусгаарлагдаж байжээ.
Тэдний тусгаарлалтын 14 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж, гэрийн ажиглалтад шилжих байсан ч тус зочид буудлаас халдвар илэрч тусгаарлалтад байсан иргэдийг өөр буудал руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна.