Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчид хамгаалалтад байсан 300 гаруй цагаан зээрийг суурьшлын бүсээс бүрэн гаргажээ

Нийслэлийн суурьшлын бүсэд 2020 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр олон тооны цагаан зээр орж ирсэн тухай бид мэдээлсэн.

Байгаль орчны газраас шинэ нисэх буудлын хурдны зам болон орон нутгийн авто замд хашигдан үлдсэн цагаан зээрийн сүргийг эх сүрэгт нийлүүлж, 400-500 орчим тоо толгойг нь ХУД-ийн 12,13,14-р хороодын нутаг дэвсгэрт түр хугацаагаар хамгаалалтад аваад байсан юм.

Түүнчлэн зээрийн сүрэг авто машин болон хүнээс үргэх явцдаа олон хэсэг хуваагдах, төмөр торон хашаанд сүлбэгдэх зэрэг эрсдэлүүд тулгарч энэ сарын 24-нд мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид хамгаалалтад байсан 300 гаруй цагаан зээрийг суурьшлын бүсээс гаргажээ.

Хотын суурьшлын бүсийн тэлэлт, өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор зэрлэг амьтдын хоол тэжээлийн хомстол үүсэж суурьшлын бүс рүү орж ирэх өндөр эрсдэлтэй тул зэрлэг амьтан чөлөөтэй нүүдэллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Байгаль орчны газраас “Нийслэл хотыг ирэх 5 жилд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д Зэрлэг амьтны экологийн гарцыг 7 байршилд байгуулахаар тусгажээ.

Зээрийн сүргийг хамгаалах шаардлагатай арга хэмжээг Байгаль орчны газар, БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Амьтны эрх хамгаалах” ТББ болон судлаачдын зохион байгуулан, авто замын тэмдэг тэмдэглэгээ байршуулах, эргүүл шалгалтыг тогтмол явуулах, зэрлэгшсэн нохдыг устгах зэрэг ажлыг шат дараатай хэрэгжүүлэх шийдвэр гаргасан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *