Categories
мэдээ нийгэм

Буриад залуу нэг минутад 59 сээр хугалж дэлхийн рекорд тогтоожээ

ОХУ-ын Первый канал телевизийн сувгийн “Я почти знаменит”
шинэ шоуны үеэр нэгэн өвөрмөц дэлхийн рекорд төрөн гарлаа. Буриадын Түнхэнэй
аймгийн залуу Жалсып Манзыров нэг минутад 59 сээр хугалсан амжилтаар Гиннесийн
номд бичигдэх болжээ. Шоуны зураг авалт энэ сарын 28-нд Мосфильм студийн
байранд явагдсан бөгөөд шинэ жилээр үзэгчдийн хүртээл болох гэнэ. Жалсып
Манзыров өнгөрсөн хавар “Алтан Мундарга” олон улсын соёлын наадмын үеэр болсон
тэмцээнд нийт 22 сээр хугалсан амжилтаар түрүүлж, Улаан-Үд хотод байраар
шагнуулж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *