Categories
мэдээ нийгэм

Луут хотын малтлага археологийн салбарт шилдгээр шалгарчээ

Цар тахлын улмаас онлайн хуралд Монголын археологийн бүх үеийг болон бүх газар нутгийг хамарсан өргөн цар хүрээтэй 23 илтгэл хэлэлцүүллээ. Он цагийн хувьд чулуун зэвсгийн үеэс XVII зууны үеийн археологийн дурсгалуудыг хамарсан бол газар зүйн хувьд Баян-Өлгийгөөс Дорнод хүртэл, Хөвсгөлөөс Өмнөговь хүртэл эх орны бүх газар нутгийг хамарчээ.

Энэ жил Улаанбаатарын их сургуулийн багш, доктор Т.Идэрхангай, С.Оргилбаяр, Д.Цэнд, Б.Батчимэг, Б.Амгаланбат, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын бүрэлдэхүүнтэй судалгааны багийн Харгантын дөрвөлжингийн (Хүннүгийн Лунчен ордон) малтлага судалгаа тэргүүн байр эзэллээ. Судалгааны баг уг малтлагаар Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс Хүннү гүрний нийслэл Луут хот буюу Лун-Ченийг нээн илрүүлсэн. Энэ хотыг эртний сурвалж бичигт Монгол орны хангайн нуруунд бий гэснээс өөр баримжаагүй байсаар өнөөг хүрсэн юм.

Тус хот давхар хэрэмтэй, хүний гараар байгуулсан усан сантай байгаа нь нэн сонирхолтой. Барилгын дээврийн чимэглэл болох нүүр вааран дээр ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ гэсэн эртний ханзан бичээстэй олдсон нь Луут хот мөн болохыг гэрчилж байгаа юм.

Харин дэд байрт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Энхтөр, Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх, Л.Мөнхбаяр, Т.Батбаяр, Г.Батболд, Б.Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй судалгааны багийн Архангай аймгийн Батцэнгэлээс-Өгийнуур чиглэлийн автозамын дагуу хийсэн авран хамгаалах судалгаа шалгарлаа. Шилдэг гэрэл зургийн уралдаанд ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэний авсан хүрлийн үеийн олон төрлийн оршуулга-тахилгын байгууламжуудын зураг тэргүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *