Categories
мэдээ нийгэм

​Э.Цолмон: Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд хүний зан төлөвтэй ажиллах шаардлагатай байна


Хүүхдийг ивээх сангийн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмонтой ярилцлаа.


-Монгол Улсад Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Хүүхдийг Ивээх Сангийн хийсэн Хүүхдийн эрхийн нөхцөл байдлын үнэлгээ-2020 судалгааны зарим үр дүнгийн талаар ярилцлагаа эхэлье?

-Хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг ямар байгааг илтгэхийн тулд тодорхой арга зүй бүхий судалгаа хийх хэрэгтэй. Хүүхдийн эрхийн нөхцөл байдлыг үнэлдэг Хүүхдийг Ивээх Сангийн Олон Улсын Эвслийн аргачлал бий. Тус үнэлгээггүйцэтгэхдээ задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, баримт бичгийн судалгааны арга, оролцогч талуудын үүрэг хариуцлагын шинжил­гээ, GAP шинжилгээ зэрэг олон төрлийн дүн шинжилгээний аргуудыг ашиглаж, анхдагч болон хоёрдогчмэдээллийнэх сурвалжуудад олон улсын болон дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны ажил, хамт­ран ажилладаг бай­гууллагуудын тайлан, ХИС-гийн хөтөлбөрүүд болон хамтран ажилладагбай­гууллагынажилтнуудтай хийсэн ярилц­лага, албаны хүмүүсийн ярилц­лага, мэ­дээ­лэл, хүүхдүүд, эцэг эх, багш нартай ярилцсан ярилцлага зэрэг олон төрлийн эх сурвалж хамруулж, анхдагч болон хоёрдогч мэдээллийн эх сур­валжуудыг цуглуулж боловсруулдаг. Хүүхдийн эрхийн нөхцөл байдал- 2020 үнэлгээгээр хүүхдийн эрхийн нөхцөл байдал ямар байгааг хураангуйлан хэлэхэд, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд ахиц дэвшил гарсаар байгаа хэдий ч бүсчилсэн тэнцвэртэй хөгжлийг бий болгож чадахгүй байгаатай хол­боотой үүсэж буй хот суурин газрын хэт төвлөрөл, зарим аймаг сумдын хөгжлийн зогсонги байдал, орчны бохирдол, алслагдан нутаг дахь мал­чин ардынамьдралын хэв маяг, эрс тэсуур амьсгал, байгалийн гамшиг, улс төр, нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал зэрэг улс орны онцлогтой холбоотой олон бэрхшээл хүүхдийн эрхийг ханган ажиллахад тулгарсаар байна. Тэгш эрхийг хуулиар хамгаалж буй боловч тэгш боломжийг олгож чадахгүй байна. Хөгжлийн урт, богино хугацааны бодлогуудыг хэрэгжүүлж буй боловч хэрэгжилтийн хөндлөнгийн хяналтын механизм хөгжөөгүй байна. Боловсрол, эрүүл мэнд, хамгаалал зэрэг нийгмийн үйлчилгээнд гарч буй ахиц дэвшил бүх хүүхдэд адил тэгш хүрэхгүй байгаа учраас нийгэм, эдийн засгийн хувьд эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, бусад зорилтот дэмжлэгийг бий болгох нь тулгамдсан асуудал хэвээр байна. Тус улс сүүлийн жилүүдэд хүүхдийн эрхийг хангахад чиглэсэн тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлтийг богино хуга­цаанд үргэлжлүүлэн өрнүүлж байгаа боловч бодлогын уялдаа холбоогүй байдал, санхүү, хүний, институци, материаллаг баазын нөөц, чадавхын хязгаарлагдмал байдал зэргээс үүдэн тухайн чиглэлээрх хууль тогтоомж, бодлогуудын үр дүнтэй хэрэгжилтийг хангахад томоохон сорил,эрсдэлтэй тулгарч байна. Уур амьсгалын өөрч­лөлтөд дасан зохицох, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад анхаарсан, хүн амын үе үеийн эрх тэгш байдлыг хангасан, байгаль орчноо хамгаалсан, тогт­вортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох, ядуурлыг бууруулахад чиг­лэсэн хөгжлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах чадавхыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх нь нэн чухал байна. Хүүхдийн эрхийг цогцоор нь хэрэгжүүлэхэд системийн сэтгэлгээтэйгээр, хэмжигдэхүйц үр дүнд чиглэсэн, үр ашигтай ажил­лах, хууль тогтоомж, бодлогын нотолгоонд суурилсан хэлэлцүүлгийг мэргэжлийн талуудыг оролцуулан, иргэний нийгмийн оролцоотойгоор тогтмолжуулж үр дүнг ашиглаж байх нь зүйтэй байна.

-Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэдямарзүйлсийг анхаа­рах шаардлагатай вэ. Тулгам­даж буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай зүйлс юу байна вэ?

-Хүүхдийг Ивээх Сан улс орнуудад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд дараахь хүчин зүйлүүд чу­хал нөлөөтэй гэж үздэг. Үүнд: Хууль эрх зүйн орчин бүрдэх, бодлогын зохицуулалт хийгдэх, үндэсний хэтийн төлөвлөгөөнд нарийвчлан тусгагдах, Засгийн газрын байгууллагуудын үр дүнтэй зохицуулалт, нийгмийн үйлчилгээ үзүүлэгч хүчийг бүх талаар бэхжүүлэх, орон нутгийн зүгээс авах урьдчилан сэргийлэх ба яаралтай хариу арга хэмжээ авах механизм бий болгох, орон нутгийн зүгээс үзүүлэх халамж, асаргаа ба хамгааллын интенвенцүүд, хандлага ба туршлага, нөөц бололцоог хангалттайгаар тасралтгүй идэвхжүүлэх, мэдээлэл цуглуулах тогтолцоо бүрдүүлэх зэрэг болно. Харин, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд дараах хүчин зүйлүүд сөргөөр нөлөөлөгддөг гэж үздэг. Үүнд: Системийн сэтгэлгээгүй төлөвлөлт, зохицуулалт ба системын элементүүдхоорондоо уялдаагүй байх, системийн нийтлэг чиг ханд­лагаас гадуур дан ганц элементтэй ажиллах, хэт амбицтай эсвэл ам­бицгүй төлөвлөлт, орон нутгийн контекстэд тохиромжгүй загварыг стандартчилах, үйл ажиллагааны гүйцэтгэлийн чанарт биш хэлбэрт анхаарах, систем ху­ваагдмал ба бүрэн бусбайх,зэрэгцээ, замбараагүй систем үүсгэхээс хамгаалагдсан байх, орон нутгийн итгэл үнэмшил, практик дээр суурилах тогтолцооны хүчин чармайлт хангалтгүй байх зэрэг болно. Монгол Улсын хөгж­лийн болон хүмүүнлэгийн томоохон түнш байгууллага болох Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг ЖАЙКА-гийн санхүүжилтээр бид ХНХЯ, ГБХЗХГ-тай хамтран “Монгол Улсад Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж тогтолцооны хамгийн анхан шатны нэгжээс эхлэн системтэй чадавхжуулж ажиллаж байна.

-Тухайлбал?

-Өнөөдөр Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зо­рилтот газруудыг жишээлэн авч үзвэл, нэг хамтарсанбагийн үйлчлэххүнамын дундаж тоо 7740, үүнээс 2718 хүүхэд, өрхийн тоо 2066 байна. Хүүхэд хам­гааллын Хамтарсан багийн үйл ажил­­лагаагболовсронгуйболгоходда­раахьалхмуудыгхийхшаардлагатай гэж ХИС үзэж байна. Хүүхэд хамгаал­лын кэйс менежмэнтэд баримт бичгийн нэг стандарт баримтлах, төр энэ үйлчилгээгээр дамжуулан хот хө­дөөд хүүхэд эрхээ эдлэх тэгш бо­ломжийг хангах шаардлагатай байна. Хүүхэд хамгааллын Хамтарсан багийн эрсдэлт нөхцөл байдалд буй хүүхдийг илрүүлэх ажлыг дэмжих, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьд­чилан сэргийлэх үйл ажиллагааны төсвийг нэмэгдүүлэх, хөрөнгө нөө­цийг тасралтгүйгээр идэвхжүүлэх шинэлэг арга аргачлалыг эрэлхийлэх шаардлагатай байна. Хүүхэд хам­гааллын төсвийн хуваарилалтыг үр ашигтай, үр дүнтэй, хүрэлцээтэй байлгахад анхаарах шаардлагатай байна. Төсвийн төлөвлөлтөд хүүхдэд зарцуулах хувь хэмжээг батлах, хүүх­дийн төлөөх төсвийн шийдвэр, төлөвлөлт, гүйцэтгэлд хөндлөнгийн хя­налт тавих эрх зүйн боломж, чадавхыг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Үйл ажиллагааны “амьд байх зардлаас” үргэлжийн бэлэн байдлын төсөвт анхаарах; төлөвлөлт, зарцуулалтын ур чадвар, хянах шаардлагатай байна. Хамтарсан багийн гишүүд, тэр дундаа нийгмийн ажилтны мэргэшсэн байдалд анхаарах, мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, дэмжих удирдлагын ёс зүйг сайжруулах ба дэмжлэгийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Төрийн албанд тэнцэх ажилтны шалгуураар орон нутагт хэт өндөр шалгуур тавихаар нийгмийн ажилтан боловсон хүчин олдохгүй байна. Тогтвортой байдлыг хангах зорилгоор орон нутгийн их, дээд сургуультай урт хугацаанд хамтран ажиллахын чухлыг зөвлөж байна. Хамтарсан багийн гишүүд, тэр дундаа кейс дээр ажилладаг нийгмийн ажилтны ажлын байрнаас авдаг стрессийг бууруулах ажлыг тогтмолжуулж, аюулгүй байд­лыг хангах бодит механизм бий болгох, хамтарсан багийн гишүүдийг энэ чиглэлийн даат­галд хамруулах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй байна. Бүх шатны Хүүхдийн төлөө зөвлөл давтамжтайгаар Хүүхэд хамгааллын хамтарсан багийн сонс­голыг зохион байгуулж, салбар дундын уялдааг хангаж шийдвэр гаргаж дэмждэг байх хэрэгтэй байна. Салбарын байгууллагуудын харьяалах удирдлагууд Хүүхэд хамгааллын Хамтарсан багийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч, ажилтнаа дэмжин ажиллахыг зөвлөж байна. Системийн бусадбүрэлдэхүүнтэйхамтран ажил­лах боломж ба талуудын чадамжийг бий болгох шаардлагатай байна. Хүүхэд хамгаалалд Төр ба хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох нь чухал байна. Байгууллагуудын эцэг эхийн зөвлөлтэй хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах чиглэлээр, урьдчилансэргийлэх чиглэлээр тогтмол хамтран ажиллах бололцоог бий болгох хэрэгтэй байна.

-Хүүхэд хамгааллын асуудал бүхий л цаг үед яригддаг. Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар олон кейс сонсогддог л доо. Хүүхдийн эрхийг өнөөдөр хэн хамгаалах ёстой юм бэ?

-Хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчин цаг алдахгүй мэдэгдэх нь иргэн бүрийн үүрэг. Бүх хүүхдийг алагчлахгүйгээр бүх хүн бүх орчинд хамгаалах үүрэгтэй. Хүн бүр өөрөөсөө эхэлж хүний эрхийг зөрчдөггүй хүн байх хэрэгтэй байна. Эцэг эхчүүд, насанд хүрэгчдийн гаргадаг алдааг ерөнхийлөн авч үзэхэд өөрийнхөө үзэл бодол итгэл үнэмшлийг хүүхдэд шууд тулгах явдал байдаг л даа. Энэ нь хүүхдийг өөрийнхөө “өмч” эсвэл өөрөөсөө дорд, хүчгүй, сул дорой, амьдралын туршлагагүй гэхчлэн үл хүндэтгэх явдлаас үүддэг. Хүүхдийг хүндэлнэ гэдэг ойлголт, хүний эрхийн соёлтөдийлөндалайцтай бий болоо­гүй байна. Хүүхдийг хүндэлдэггүй учраас үнэлдэггүй, үнэлдэггүй учраас үл ойшоодог. Улмаар хүүхдийг өөрийн давуу байдлаа ашиглан дээрэлхдэг, айлгадаг, ичээдэг, үг хэлээрээ гу­таадаг, хүүхдийн бие махбодыг өвтгөн хүч хэрэглэдэг. Хүүхдийг өөрийн гэсэн үзэл бодолтой хүн гэж үздэггүй, хүүхдийн нэр төр хийгээд эрхэм чанарыг нь хүндэлдэггүй, хүүхдийн хувийн орон зайг нь үгүй хийдэг, хүүхдийг өөрийнхөөрөө байлгах гэдэг, ашиглах гэдэг. Өөрөөр хэлбэл, насанд хүрсэн хүмүүсийн алдаа нь дээр хэлсэнчлэн өөрийнхөө байр суурийг хүүхдэд тулгахдаа хүчирхийллийн элемент бүхий үг хэлээр үйлдлээр хүргэдэг. Ойлгуулан дадуулж, зөвлөн туслалгүй, буруутган хүүхдээс ямарваа биелэлт шаарддаг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл маш өргөн агуулгатай. Хүүхдийг өөрийнхөө өмч, бас сэтгэлээ хангах тоглоом мэт үздэг, хүүхдийг өөрийнхөө хуулбар эсвэл үргэлжлэл байлгахыг хүсдэг, өөрийн чадаагүйг чадагч байлгахаар хүчилдэг, авир хандлага ч хүчирхийллийн хэлбэр болдог. Энэ сэдвээр зөвлөхдөө зөвхөн эцэг эхтэй хүүхдийн тухайд биш асрамж халамжийн төвд амьдарч байгаа, эмээ өвөө дээрээ өсч байгаа, айлд өсч байгаа бүх л хүүхдүүдээ бодож, насанд хүрэгчдийг хүүхдийн дэргэд зөв хүн байж, үргэлж хайраар үлгэрлээсэй гэж Хүүхдийг Ивээх Сануриалдаг.

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх ямар ямар арга байна вэ?

-Техник технологийн дэвшлийн энэ цаг үед хүн хэдэн зуун жилийн тэртээх хорт туршлагаа авч үлдээд хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсээр байгаа нь маш харамсалтай. Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхэд хамгийн түрүүнд хүүхэд хамгааллын тогтолцоог бүх шатанд нь жигд бэхжүүлж, салбар дундын хамтын ажиллагааны механизмыг тодорхой болгох нь зүйтэй ч энэ үйл ажиллагааг дангаар явуулбал өрөөсгөл. Нэг талаас нийгэм эдийн засгийн орчин талаас төрийн үйлчилгээг үзүүлэх тогтолцоог сайжруулах ажил хийгдэж байхад, нөгөө талаас суурь шалтгааны тодорхой хэсгийг бүрдүүлдэг хүний зан үйлд эерэг өөрчлөлт гаргахын төлөөтасралтгүй, цөхрөлтгүй ажиллаж байж хүүхэд хамгааллын ажил хэрэгжинэ л дээ. Хүчирхийлэл муу муухай, буруу гэх мөртлөө хүчирхийллийн үйлдэл гаргаад явдаг хүмүүс таардаг. Хүчирхийлэгчийн зан авир зөвхөн зодсоноос, хашгирснаас эхэлдэггүй, бэлгийн хүчирхийлэл үйлдсэнээр зөвхөн илэрдэггүй, аливааг хүчээр шийдэж, хүчээр шийдэхийг эрмэлзэж буй, эрхэндээ байлгахад чиглэсэн оролдлого хэлбэрээр өдөр тутмын нийгэм, эдийн засгийн янз бүрийн харилцаан дээр илэрдэг. Нийгэм хэдэн тэрбум “БИ”-гээс тогтдог. Тэд бие биендээ харилцан үйлчилснээр л өнөөдрийн та бидний нэрлээд буй “Хүчирхийлэл” үүсдэг. Хүчирхийлэгч бидний дунд ижил үйлдэл хийгээд л амьдарч явсныг бид тоогоогүй л байдаг. Амьдралд ойрхон жишээнээс үзвэл, нэгнийхээ тоглоомыг булаахад нь “жаахан юм” гээд тоогоогүй, сур­гуулийнхаа хашаанд найзаа цохиж байгаагнь “хүүхдүүд ноцолдохнь байх л хэрэг” гээдтоогоогүй, хоолоо идчихээд аяга тавгаа охин дүүгээрээ угаалгахад нь тоогоогүй, юу ч болоогүй юмшигцарайтай яваад сэтгэл хөдлөлөө илэрхийлдэггүй болж өсч явахад нь зүрх сэтгэлээсээ тогтож ярилцаж зөвлөн туслахыг бас л тоогоогүй…олон зүйлийг бид анзаардаггүй ч хүчирхийлэгч бидний дэргэд л бойжсон байдаг. Хүчир­хийлэлтэй тэмцэх гэж байгаа бол хүн бүр өөрөөсөө дараахь асуултыг асууж, хариултыг олж өөрийгөө засч чадвал хүчирхийллийг бууруулахад чухал нөлөөтэй гэж би үздэг.

1. ”Надад өөрт миньхүчир­хийлэгчийнзантөлөвбайдаг уу?,

2. “Би асуудлыг хүчирхийллийн аргаар шийдвэрлэчих гээд байдаг юм биш биз?”,

3. “Би сэтгэл хөдлөл, сэрэл мэдрэмжээ бусдад халгүйгээр зөв илэрхийлж тайвшрах аргыг мэддэггүй юм биш биз?”,

4. “Хэн нэгний эрх зөрчигдөхөд миний болон хайртай хүмүүсийн эрх зөрчигдөх эрсдэл бийг ухаардаггүй юм биш биз? Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд нийгмийн бүх л салбарт хүний зан төлөвтэй тасралтгүй, цөхрөлтгүй ажиллах шаардлагатай байгаа юм. Иймээс бид хүмүүжлийн эерэг аргыг эцэг эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчдэд түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.

-Тэгэхээрсурчболовсрохэрхийн хэрэгжилтийн асуудлаар Хүүхдийг Ивээх Сан энэ үнэлгээ­гээрээ юуг зөвлөж байна вэ?

-Бидний үзэж байгаагаар, СӨБ-ын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хотсуурин газрын хүүхдүүд бо­лонхөдөөгийнмалчдын хүүхдүүдийн нөхцөл, хэрэгцээнд нийцсэн сурч, хөгжих,улмаарсургуульдбэлтгэгдэхэд дэмжлэг үзүүлэхэд анхаарах, бага насны хүүхдийн хөгжлийн талаарх эцэг эхийн ойлголтыг нэмэгдүүлж, хандлагад нөлөөлөх замаар эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэлгэрүүлэн тогтвортой хөгжүүлэх арга хэмжээ авч ажиллах хэрэгцээ байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ЕБС-д тэгш хамруулан сургахтай холбоотой бодлого журмын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, эдгээр хүүхдүүдийн сурах эрхийг хангахад чиглэсэн ажлыг түлхүү хийх шаардлагатай байна. Үүнд салбар хоорондын мэдээлэл, уялдаа холбоог сайжруулах, ЕБС-ийн удирдлага, багш, ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжих боломж бололцоогоор хангах, сургуулийн сурагчид хамт олон, олон нийтийн дундах хэвшмэл, гадуурхах үзлийг бодит мэдээлэл, эерэг хандлагаар халахад хувь нэм­рээ оруулах нь чухал болоод байна. Багшийн арга зүйг сайжруулах замаар бага, дунд боловсролын сур­галтын хөтөлбөрийг хүүхдийн ялгаатай хэрэгцээнд тохирсон байд­лаар хэрэгжүүлэх чадавхыг цаа­шид бэхжүүлэх шаардлагатай. Дунд сургуулийн сурагчдад эрүүл мэндийн чанартай боловсролын суурийг тавьж өгөх нь эрүүл монгол хүн өсгөхөд чухал ач холбогдолтой гэдгийг анхаарч өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн хичээлээр болон хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөрөөр эрүүл амьдрах ухаанд суралцуулах хэрэгцээтэй байна. 2020 оны эхээр дэлхий нийтэд тархсан КОВИД-ын цар тахал, цаашид гарч болзошгүй байгалийн аюулт үзэгдэл, гамшиг зэрэгтэй уялдуулан боловсролын салбарт гамшгийн эрс­дэлэээсурьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг сайжруулахтай холбоотой ажлууд нэн шаардлагатай болж байна.Тиймээс онцгой байдлын үеийн боловсролын асуудалд анхаарлаа хандуулан салбарын хэмжээнд энэ чиглэлээр зөвлөлдөх, шат шатанд бэлэн байдлын төлөвлөгөөтэй болох, үүнд мониторинг хийж, сайжруулдаг байх тогтолцоог бий болгоход дэмжих ажиллах хэрэгтэй байна. Боловсролын орчин дахь эрүүл ахуй, ариун цэврийн асуудал хангалтгүй, хэт ачаалалтай, барилга байшин хуучин байгаа учраас амьсгалын замын болон бохир гарын өвчин, хоол боловсруулах, шар зэрэг өвчлөлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Энэ асуудалд төсөв хангалтгүй хуваарилагдаж байгаа учраас боловс­ролын орчин дахь эрүүл ахуй, ариун цэврийн асуудлаар ажиллах хэрэгцээ шаардлага байгаа юм.

-Хүүхдийн эрүүл мэндийн асууд­лаар ярилцлагаа үргэлжлүүлье. Эрүүл мэндийн асуудлаар үнэл­гээ­ний үр дүнгээс ямар асуудлыг онцлох вэ?

-Эрүүл мэндийн салбарын дийлэнх төсвийгурсгал зардалболонөвчлөлийг хожуу үед эмчлэхэд зарцуулж байгаа учраас урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгаа, нөлөөлөл, эрүүл зан үйлийг хэвшүүлэх арга хэмжээнд санхүү, хүний нөөц төдийлөн хүрэлцэхгүй байна. Иймд хүүхэдбагачууд,залуучуудын ухамсар, мэдлэг, хандлага, эрсдэлт зан үйлийг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээг зохих байгууллагууд хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Хараа, шүд, сонсгол, таргалалт, осол, гэмтэл гээд сэргийлж болох өвчин хүүхдүүдийн дунд ихээхэн тархалттайбайна. Иймд эцэг эхчүүдийн хоол тэжээл, ариун цэвэр, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг мөн тэдний хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлыг хянах чадавхыг нэмэгдүүлэхэд, ялангуяа өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, онцгой байдлын үед авч хэрэгжүүлдэг сэтгэл зүйн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх сайн туршлага, бохирдлын сөрөг нөлөөг багасгах болон өвлийн улирлын үед амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, түгээхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, сургалт, нөлөөллийн ажлыг хийх хэрэгтэй юм. Олон улсын нотолгоонд суурилсан ИНСПАЙР стратегийн хү­рээнд тусгасан, эрүүл мэндийн боловсрол олгох, хүчирхийллээс урьд­чилан сэргийлэх, амьдрах ур чадвар олгох, чадавх бэхжүүлэх зэрэг олон зорилгыг хангахад чиглэсэн, гэр бүл, олон нийт, үе тэнгийн мэдээлэл сурталчилгаа, сургалт, нөлөөллийн арга барилын дагуу хэрэгждэг сайн туршлагуудыг нэвтрүүлэх боломжийг мөн онцолж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *