Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 345,791 хүн “Covid-19”-ийн шинжилгээнд хамрагджээ

2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай болон Баянзүрх дүүрэгт нэмэлтээр гаргасан нийт 47 шинжилгээний төв, мөн тандалт, хариу арга хэмжээний 18 баг ажиллаж 13.420 хүнд коронавируст “covid-19” халдварын шинжилгээ хийжээ.

Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний багуудад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 614 хүн ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээг 2020 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж буй бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 345.791 хүнд шинжилгээ хийгээд байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах зорилгоор зохион байгуулж буй өргөтгөсөн шинжилгээнд нийт 58.522 хүнийг хамруулаад байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *