Эрчим хүчний яамнаас эрчим хүчний салбарын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хүргэлээ.
Энэ үеэр нийслэлийн хэмжээнд эрчим хүчний ачаалалд оролцогчдын хэрэглээний талаар “УБЦТС” ТӨХК-ийн албаны дарга Т.Мөнхболд “Улаанбаатар хотын ачаалал сүүлийн өдрүүдэд тогтмол буюу өмнөх жилтэй ижил түвшинд явж байна. Тодруулбал, орон сууцны хорооллын хэрэглэгчдийн ачаалал өнгөрсөн долоо хоногоос 22 хувиар буурсан. Мөн гэр хорооллын хэрэглэгчдийн ачаалал буурсан үзүүлэлттэй байна. Үндсэндээ өчигдрийн байдлаар бүх чиглэлд ачаалал тодорхой хэмжээнд буурсан” гэв.
Иргэн та эрчим хүчний системийн оргил ачааллын 17:00-21:00 цагт цахилгаан эрчим хүчээ хэмнэж, аюулгүй байдлаа хангаарай.