Categories
мэдээ нийгэм

Цэргийн алба хаагчдад зориулсан зөвлөгөө

Цэргийн анги, нэгтгэл, алба хаагчдад коронавирусээс хамгаалах зөвлөгөөг хүргэж байна.

Цэргийн анги, нэгтгэлд:

Нийт бие бүрэлдэхүүний халууныг өглөө, оройд үзэх

Жагсаал, дасгал сургуулилтын үед 1-1.5 метрийн зай барих

Хоолны ширээ, орыг 1-1.5 метр зайтай байрлуулах

Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

Хичээл, сургалтын танхимын 50%-г ашиглахаар ширээ, сандал байрлуулах

Агаар сэлгэлт сайн хийх, нэвт салхилуулах

Ар гэрийн эргэлтийг хязгаарлах

Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах

Цэрэг, бие бүрэлдэхүүнд хэт ачаалал өгөхгүй, 22:00 цагт амраах

Зэвсэг, хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх

Гудас, хөнжил зэрэг зөөлөн эдлэлийг өдөр бүр наранд тавих

Хатуу гадаргуу, ариун цэврийн өрөө, усанд орох газар зэргийг тогтмол цэвэрлэх, 1л усанд 25мл белизна хийж халдваргүйжүүлэх

Анги нэгтгэлийн эмч, эмнэлгийн ажилтан халдвараас сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг бие бүрэлдэхүүнд тогтмол өгөх

Зөвлөмж, сэрэмжлүүлгийг ил байршуулах

Шинж тэмдэг бүхий сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөө бэлтгэх

Цэргийн алба хаагчдад:

Амны хаалт зүүх

Гараа савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх

Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх

Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй байх

Хүн хоорондын зай барих

Хоол унд хувааж идэхгүй байх

Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух

Өглөө, оройд сод, давсны уусмалаар хоолойг ээлжлэн зайлах

Тамхи дамжуулж татахгүй байх

Хувцас хунараа сольж өмсөхгүй байх

Алчуур, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах

Хэрэглэсэн амны хаалтыг ил задгай хаяхгүй байх

1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, ор, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх

Эх сурвалж: ЭМЯ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *