Categories
мэдээ нийгэм

ХЭҮК-ын таван гишүүн тангараг өргөлөө

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан

Хүрэлбаатарын Мөнхзул

Дугарын Сүнжид

Жаргалсайханы Хунан

Ганбатын Нарантуяа

Батзэвэгийн Энхболд нарыг УИХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилсон билээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Комиссын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж заасны дагуу өнөөдөр (2020.12.28) Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *