Коронавирусийн халдварын шинэ хувилбар газар авах болсонтой холбогдуулан Японы эрх баригчид өнөөдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хилээ хаахаар болжээ. Тус улсад Их Британид тархаад буй коронавирусийн мутацилагдсан хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. “Санкэй шимбүн” сонины мэдээлснээр Их Британиас ирсэн нэг зорчигчид уг өвчний халдвар илэрчээ.
Япон улсад арванхоёрдугаар сарын 26-ны байдлаар шинэ титэм вирусийн халдварын 3877 тохиолдол бүртгэгдсэний 949 нь Токиод хотод юм байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР